|
Манай сайт одоогоор засвартай байна.
Та доорхи мэдээлэлтэй танилцана уу ”Libertarian summer session” Либертари зуны сургалт эхэллээ
Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг. Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" дөрөв дэх жилдээ "Ёл хад" амралтын газар болох гэж байна. Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийн үзэл санааг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.
Либертари зуны сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 99022416, 99636187 утаснаас авна уу! |